Халдварын тохиолдол хоёр мянга давж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/13/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 2279 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барлаа. Нийт нас баралт 2006 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1752 нь Улаанбаатарт, 516 нь орон нутагт, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 5390 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 35 хүн байна. Гэрийн хяналтад 17927 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 267 482 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 167 156 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 29.1 хувь буюу 952 901 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus