
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ УОК-ын мэдээллийг сонсож, дараах үүрэг чиглэл өгчээ.
Үүнд:
-
Вакцины нэмэлт тундаа хамруулах ажлыг идэвхжүүлэх
-
Гадаад улсаас ирж байгаа иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах
-
Гадаадаас ирж байгаа иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг чиглэл өглөө
Хэрэгжиж эхлэх хугацааны хувьд өнөөдөртөө багтааж УОК-оос мэдээлэл өгөх юм.
Оллоо.мн