Нийт 1818 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/12/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1818 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр хүн нас барлаа. Нийт нас баралт 2003 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 1227 нь Улаанбаатарт, 565 нь орон нутагт, 26 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 4781 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 37 хүн байна. Гэрийн хяналтад 14354 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 267 296 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 166 817 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 29.1 хувь буюу 946 536 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus