''Давхар дээл''-ээс болж Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг Цэцийн гишүүн болгох уу
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны тов хойшилж байгаа нь эрх баригчид болон Ерөнхийлөгчийн зүгээс шидсэн чулууны мөргөлдөөн гэж харах хүн цөөнгүй бий. Мэдээж МАН-ын хувьд “давхар дээл”-ийг хүсэмжлэгчид яаралай хуралдуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна гэх дүгнэлтийг гаргуулж, УИХ-аар гэрлийн хурдаар хэлэлцүүлэхийг хүч байгаа.
 
Харин эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгч анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард нийтийн дунд санал асуулга зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн шигээ асуу гэдэг шаардлага тавьснаар дунд суудлын хуралдаан хойшлоод байгаа гэх болсон.
 
Гэтэл сүүлийн өдрүүдэдэ эрх баригчид тэрхүү хэлэлцүүлгээс илүү Цэцийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг чухалчлах болсон нь чих дэлсэж эхэллээ.
 
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч санал болгодог бөгөөд одоогийн Т.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд “зүглүүлж, зүтгүүлсэн”.
 
Тиймээс л дээрх нөхдөөс хоёрыг нь үдэж “жийж” байгаад МАН-ын бурхиуд гэгддэг УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж нары зүтгүүлэх тухай яриа Төрийн ордонд болон Тусгаар тогтнолын ордон дотор “бор шувуу” болон дүүлэн нисч эхэлжээ.
 
Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг иргэд сонгохгүйг мэдсэн болохоор МАН-ынхан УИХ-аас холдуулсан. Гэхдээ намдаа хэрэг нь дуусаагүйн дээр “өрийг” төлүүлэхийн тулд ийн Үндсэн  хуулийн Цэцэд ашиглах нь зүйтэй гэх саналыг гишүүд нь гаргасан аж.
 
Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-01-13 02:39:46
    ХҮН ЗҮТГҮҮЛСЭНЭЭР БОЛДОГ ЗҮЙЛ БИШ ,,ШҮҮХ, ИХ ХУРАЛ,ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУЦЭЭС ЦЭЦИЙН ГИШҮҮНД СОНГОХ ХҮНИЙГ САНАЛ ГАРГАЖ ОЛОН ШАЛГУУР ДАВЖ ИХ ХУРАЛ СОНГОНО ДОО...
  • Ochir 2022-01-13 00:33:24
    Ene Нямдорж хятдын тагнуул яг эсмил тайж далд орооч монголын төрөөс
  • Irgen 2022-01-12 06:55:08
    Zailuul.odoo bolno
  • zochin 2022-01-12 04:39:28
    Tuulxuu,Nanzaddorj 2 iin derged Ene 2 n Arai deeree,jenkogiin noxduudiig yavuulsan deer.
    • Иргэн 2022-01-12 23:32:17
      Арайгаар барахгүй жинхэнэ байх ёстой улс нь
  • Зочин 2022-01-12 04:35:54
    Лүндээ бол хамгийн муу хуульч байсан бурхангүй газар .... гэгчээр одоо нээх тодорч энэ тэр ийм хүмүүс тодроод байхаар хууль завхархаас ч яахав дээ
  • Zochin 2022-01-12 03:58:59
    Энэ мэнгэтэд Монголын ард түмэн өртөө юмуу хүүхэд нь ТНБД одоо зайлаач өөрөө зайлахгүй бол бурхан чамайг зайлуулах байх шүү