Ч.Сайханбилэг хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг ”Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Дэлхийн банкны гишүүн - Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага (ОТХОББ)-ын Конвенцид Монгол Улс 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар уг байгууллагын гишүүн орон болсон.

Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага буюу MIGA нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад санхүүгийн бус эрсдэлийн баталгаа гаргаж ажилладаг. Үүнд: улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээний зөрчил, гадаад валютын шилжүүлгийн эрсдэл зэрэг багтдаг юм байна.
Ами
Оlloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.