Хятад улсын анхны хувийн хэвшлийн өндөр хурдны төмөр зам нээгдлээ
Өнгөрөгч Бямба гараг буюу 1 дүгээр сарын 08-ны өдөр Тайжөү өртөө, Шэнжөүгийн Шиньчан өртөөнөөс эхний хоёр галт тэрэг нэгэн зэрэг хөдөлж, Ханжөү, Вэньлин хотыг чиглэн, Хятад улсын анхны хувийн хэвшлийн өндөр хурдны төмөр зам болох Ханжөү-Тайжөү хурдны галт тэрэгний зам нээгдлээ.
 
Ханжөү-Тайжөү өндөр хурдны төмөр зам нь Жэжян мужийн Ханжөү, Шаосин, Тайжөү хотуудыг холбодог. Бүх шугам нь 266.9 км урт цагт 350 км хурдлах бөгөөд Хойд Шаосин, Өмнөд Шанюй, Хойд Шэнжөү, Шэнжөүгийн Шиньчан, Тяньтай, Линьхай, Тайжөү, Вэньлин зэрэг 8 өртөөг дамжих ажээ.
 
Замын хөдөлгөөн нээгдсэний дараа Ханжөү болон Тайжөүгийн хооронд хамгийн хурдандаа 63 минут явах юм байна.
 
Ханжөү-Тайжөү чиглэлийн хурдны галт тэрэгний бүтээн байгуулалт 2017 оны 12 дугаар сард эхэлснээс хойш бүх  оролцогч нэгжүүд олон хүнд бэрхшээл, цар тахал зэргийг даван туулж, төслийн ажлыг хуварийн дагуу аюулгүй, эхлүүлээд байна.
 
Мөн 143 метр гүн Жяожян гүүрний гол тулгуурын өрөмдсөн гадас, Хятадын зүүн бүс нутгийн хамгийн урт хурдны галт тэрэгний хонгил, анхны 1 цооногтой 4 шугамтай том хэсгийн хонгил зэрэг олон хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг хийжээ. Тус шугам нь 2022 оны 6 дугаар сард үндсэн шугамын ажлыг дуусгаж, 9 дүгээр сард хамтарсан ашиглалтад оруулах туршилтыг эхлүүлэх юм.
 


Ашиглалтын эхний шатанд Төмөр замын хэлтсээс 35 вагонтой галт тэргийг аялуулж, дараа нь зорчигчдын урсгалын бодит нөхцөл байдлын дагуу галт тэрэгний вагоныг тохируулах болно гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: ErenNews.mn
Э.Альгирмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.