Вирусийн хувилбарыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая төгрөг

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр /2022.01.10/ ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн.

Тэрбээр "КОВИД-19-ийн тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2022 оны эхний 7 хоног, 2021 оны сүүлийн долоо хоногийг харьцуулбал тохиолдлын тоо 4 дахин нэмэгдсэн. Өнөөдөр Улаанбаатарт 1715 ор, орон нутагт 894 ор дэлгэсэн. Орны ачаалал нэмэгдэж, хүлээлт үүсгэж байна. ЭМЯ-наас ор зохицуулах баг ажиллаж эхэлсэн. Нэгдсэн ор зохицуулалтын баг эрсдэл бүхий бүлгийн иргэдийг эрэмбэлж, эмнэлгийн тусламж үзүүлнэ. Үүнд:

65-аас дээш насныхан

хавсарсан эмгэгтэй

бүрэн болон нэмэлт тунд хамрагдаагүй

жирэмсэн эх

0-5 насны хүүхдүүд байна.

Цаашид тохиолдлын тоо ихэсвэл яах талаарх төлөвлөгөө гарсан. 

Арваннэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл зургаан долоон хоногийн хугацаанд эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ авсан. Тодруулбал, 120 гаруй нислэгээр 12 мянга гаруй иргэн хүлээн авсан. Үүнээс 600 эерэг тохиолдол зөөвөрлөгдөж ирснийг шүүж, баталгаажуулсан. Илрүүлэг 5 хувьтай байсан.

Тусгаарлан ажиглах байрыг арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж ажиллуулсан. 400 орчим иргэнийг тусгаарласан. Гарахаас нь өмнө давтан шинжилгээ авахад 155 эерэг тохиолдол илэрсэн. Илрүүлэг 4.1 хувьтай байсан.

Одоо зөөвөрлөгдөхөөс илүү дотоод дахь халдвар ихсэж байна.

244 энхийг сахиулагчаас 231 нь КОВИД-19 халдвар авсан нь батлагдсан. Энэ нь Омикрон хувилбарын халдвар 90 хувьтай  тархаж байна гэсэн үг. Тусгаарлан ажиглах байранд тусгаарласнаар халдварын хурдыг 6-7 дахин бууруулж чадсан.

PCR шинжилгээгээр үүсгэгчийг тогтоодог. Хувилбарын тандалтыг тодорхойлох PCR 24 цагийн дотор гардаг үүний дараа NGS бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээ хийдэг. Вирусийн хувилбарыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг юм. Иймд дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг" гэлээ.

С.Тэлмэн
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-01-11 05:10:37
    Зөвөө Түүнийг мэдлээ гээд ямар ач холбогдол байна ! Түргэвчилсан оношлуур л нэг удаа хэрэглэж болох юм даа Больницын лист олгохдоо PCR шаарддагаа болиорой !