Хятадууд чингэлгээ буцааж авах нь тодорхойгүй учраас каргонд чингэлгийнхээ үнийг шингээжээ
Эрээний карго эрхлэгчдийн зүгээс “Чингэлэг тээвэрлэлтэд зориулж 1 чингэлгийг 45-60 мянган юаниар худалдан авч Улаанбаатар хүртэл 1куб.м ачааг 18-25 юанийн үнэтэй тээвэрлэхээр бүрдүүлэлт хийсэн аж. Хэрэв тээвэрлэлтийн зардлаас чингэлгийн үнийг хасвал 1куб.м ачаа 1500 юань болно. Одоогоор нутгийн гүнээс 1000 орчим чингэлгийг Гаалийн баталгаат талбайд төвлөрүүлсэн.  Чингэлгийн ердийн үнэ нь 8-12 мянган юань байсан. Монголын талаас чингэлгээ хэрхэн буцааж татан авах асуудал нь тодорхойгүй учраас карго ачааны үнэнд чингэлгийн үнийг шингээсэн нь тээюрийн үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн” гэх энэ мэдээллийг албан ёсных гэж хэлж болно.
 
Албан ёсных гэхийн учир нь БНХАУ-д суугаа Элчин сайд  Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллах үе дэх мэдээлэл.
 
Мөн Элчин сайд Т.Бадралыг төмөр замын чингэлэг тээврийн асуудлаар Бээжинд “COSCO”  компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцохыг хүссэн бөгөөд энэ нь Тяньжин, Эрээн боомтод бөөгнөрсөн ачааг тээвэрлэх, үнийн хөөрөгдлийг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэсэн байдаг.
 
Гэтэл жолооч нарыг  тээврийн үнийг өсгөсөн учраас барааны үнэ 3-4 дахин нэмэгдэж буй мэтээр ард иргэдэд ойлгуулчхаад, тэднийг “ДАВАРЛАА” гээд одоо бүр цэрэг жолооч нараар тээвэр хийлгэж тээвэрчдийн ажлыг булаахаар зэхчихээд байгаа.
 
Тэгвэл хоёр улсын хилийн боомтын “0” цэгт Хятадын талаас чингэлэг шилжүүлэн ачих тээврийг хариуцагч “Синотарс” ХХК-ийн зүгээс “Жолооч нар халдвар хамгааллын дэглэм, зохицуулалтын журмыг чанд сахин мөрдөх, цаашид 1 жолооч өдөрт 2 удаа хилийн “0” цэгт  ажиллах боломжтой” гэсэн байв.
 
Монголчуудыг учраа ололцохгүй, тэр тусмаа төр засаг, яам тамгын газрын дарга нарыг худал мэдээллээр тархиа угаалгаж ангайж байх зуурт Хятадын тал 1000 чингэлгээ нааш гаргахаар зэхсэн бөгөөд өдөрт 50 чингэлэг ачаа гаргахаар төлөвлөсөн байх жишээтэй.
 
Гэтэл манайхан зөвхөн Эрээний хашаан дотор байгаа хэдэн автомашин, чингэлгийг л ярьж байх зуурт Тяньжин, гэх зэрэг боомтуудад 7000 гаруй чингэлэг бөөгнөрчихөөд байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл манай талаас өдөрт 25, 25-аар нь татаж авна гэхээр хэдэн сарын нүүрийг үзэх бол.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БИЧИГТИЙН БООМТ 2022-01-13 01:02:01
    ХҮҮЕЕЕ ЭНЭ БИЧИГТИЙН БООМТОД ГАЦСАН БАЙГАА АЧАА БАРААГ ЯАХ ГЭЖ БАЙНААА БАС Л ХҮЛЭЭГЭЭД Л БАЙГАА ШДЭЭ ГАНЦХАН ЭРЭЭНИЙГ Л ЯРИАД БАЙХИЙМ
  • Оргил 2022-01-12 23:09:20
    ХЦ дугаартай машийнууд 0 цэгээс чинглэгүүдийг маш шуурхай тээвэрлэж гаалийн хяналтын бүсүүдэд хүргэж байнлээ. Замын-Үүдийн жолооч нар хэзээ ч ийм шуурхай биш
  • Гэрлээ 2022-01-12 15:08:36
    Чингэлэг худалдаж авъя
  • Зочин  2022-01-12 11:25:52
    Эрээнээс УБ хүртэл 40 тонн чингэлэг гааль оролгүйгээр 105,000 юань болж байна. Энэ бол Эрээний карго компаниас өгч байгаа үнэ.
    • иргэн 2022-01-12 17:38:09
      Жолооч нарын оролцоо байхгүй бол үнэ бууна гээд улс даяараа яриад бсан юу болов оо.Төр 3 тэрбумаар үнэгүй зөөгөөд бгаа биз дэж
  • Irgen 2022-01-12 10:01:45
    Цаашид тоог нь нэмэх байлгүй дээ мэдэхгүйэ хамаг мөнгөө чингэлэг авч тээвэрийн хөлс гааль нөт татвар гээл өгч байна даа
  • Иргэн 2022-01-12 05:35:18
    Контейнерийг буцаах тухай яриагүй, дутуу ярьсан гэсэн үг үү? Аливаа асуудлыг цогцоор нь шийдээч ээ, хагас дутуу хийсний хохирогч нь ард бид болоод байна
  • zochin 2022-01-11 19:30:56
    xar xujaa delxii niited obchin taraachixaad bid naryg estoi deerelxxex shig bolj baunaa
  • Stop 2022-01-11 11:42:34
    Stop this garbage/Монгол хогоор дүүрлээ, буцаа