
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар "Цахим хөгжил, харилцаа холбооны яам"-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь
- Бодлого төлөвлөлтийн газар
- Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
- Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
- Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
- Төрийн захиргааны удирдлагын газар
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.
Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгалаа.
Оллоо.мн