Улаанбаатарт 465, орон нутагт 174, зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/10/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 649 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгдлээ. Нийт нас баралт 2001 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 465 нь Улаанбаатарт, 174 нь орон нутагт, 10 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 4090 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 36 хүн байна. Гэрийн хяналтад 10510 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 266 992 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 166 296 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.7 хувь буюу 936 906 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus