Т.Энхтүвшин гишүүн хүний эрхийг малаас дорд үзлээ
Тойргынхоо иргэдийн итгэлийг хүлээж, тэднийг төрд төлөөлж буй зарим гишүүн үүргээ мартаад, үнэндээ юу хийж Төрийн ордонд суугаагаа ойлгодоггүй бололтой. Тэдний нэг нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин.
 
Тэр үүнийгээ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байх үед “гайхуулж” байна билээ.
 
Т.Энхтүвшин гишүүн Монгол хүний удмын сангийн асуудлыг хөндөж байснаа гэнэтхэн малын цус ойртолт, удмын сангийн асуудлыг хөндөж, эцэст нь олон хүн телевиз үзэж байна. Тийм болохоор аль аймаг, суманд цус ойртолт их байгааг нэрлэж өгөх боломж байна уу гэж асуугаад сууж байгаа нь ёстой л бусдынхаа нүдийг орой дээр нь гаргаж орхив. Бүр тодруулаад “Говийн сумдад цус ойртолт их байдаг гэдэг. Нэрлээд өг” гэж шахаж суугаа нь Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд ихэд ичгэвтэр зүйл гэдгийг огтхон ч ойлгохгүй сууна билээ.
 
Түүнийхээр бол иргэд тэр, энэ аймаг сумынхан цус ойртолт ихтэй гэж дэлгэгдсэнээс болж гадуурхагдаж, гажиг маанаг гэж олон нийтийн доог тохуу болох нь л дээ.
 
Тиймээс ч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал 948 онд батлагдсан. Энэ тунхаглалын 16 дугаар зүйлд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн арьё өнгө, ундэс угсаанаас шалтгаалахгүйгээр ямар нэ хязгаарлалтгүйгээр гэрлэх эрхтэй. Хүний эрхийг удам зүйн шинж чанараар нь ялгаварлан гадуурхах, нэр төр эрхэнд нь халдахыг хориглоно хэмээн заасан. Тиймээс цус ойртолтыг тухайн сумаар зарлан тунхаглах нь таатай зүйл биш” гэж тайлбарласан.
 
Уг нь мань гишүүн цус ойртолтын талаарх задаргаа, судалгааг харахыг хүссэн бол ажлын хэсгийнхнээс бүртгэлийг аваад үзчих боломж хангалттай бий. Харамсалтай нь мань Т.Энхтүвшин гишүүн хүний эрхийн мэдрэмжгүй гэдгээ л баталлаа даа.
 
Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2022-01-10 04:03:54
    уугийн хойлог хүн шүү дээ сайн хүний нөлөөгөөр явж байгаа улсын байцаагч байхдаа ч тийм л байсан удаан ойлголттой