Үнийн өсөлт, валютын ханшийг хазаарлах төсөв
Ирэх оны төсөлд энэ оны эдийн засгийн үзүүлэлтийг тусгаж, түүнд дүгнэлт хийж дараа оны төсөөллийг гаргасан байна.
 
Гурил, мах, барилгын материалын үнийг өсгөхгүй
 
Засгийн газар 2012-2016 оны хөтөлбөртөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт буюу инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой байлгах зорилтыг дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд ирэх оны төсөвт инфляцийг хазаарлах бодлого баримтална гэдгээ Ерөнхий сайд 2015 оны төсвийн төслийг танилцуулахдаа онцоллоо. Ирэх онд хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, гурил, барилгын материал, шатахууны үнийг тогтвортой байлгахад төрөөс анхаарч ажиллахаар болжээ.
 
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, жилийн турш хүн амын махны хэрэгцээг тогтвортой хангах, үйдцвэрийн аргаар боловсруулж, аюулгүй байдлын шаардлага хангасан махны хэмжээ, махны экспортыг нэмэгдүүлэх аж. Мөн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ. Ингэснээр инфляци дунд хугацаанд харьцангуй тогтвортой байна гэж тооцоолж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг 2015-2017 онд долоон хувиас хэтрүүлэхгүй байх үүргийг ирэх оны төсөв хүлээжээ. Энэ сарын эхний байдлаар инфляцийн төвшин 13 хувьд хүрсэн юм.
 
Валютын ханшийг Оюутолгойд даатгав
 
Ирэх онд “Чингис Бонд”-ын хөрөнгийг дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн тул импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төсөл, барилгын материалыг дотоодод үйлдвэрлэх зэрэг ажлуудыг төрөөс төлөвлөжээ. Мөн Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирснээр валютын урсгал нэмэгдэнэ. Ингэснээр  валютын ханш энэ оных шиг тэнгэрт хадахгүй гэж төрөөс төсөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэхгүй байх найдлагыг Оюутолгойн далд уурхайн санхүүжилт төрүүлж байгаа гэж төр тайлбарлаж байна. Ямар ч байсан ирэх онд валютын ханш дунд хугацаанд харьцангуй тогтвортой байлгах амлалтыг төсөв санаачлагчид өгөөд байна.
 
ДНБ 7.1 хувиар өсөх үү?
 
Ирэх оны ДНБ-ий төсөөлөлд Засгийн  газраас  хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд тогтвортой, хэвийн үргэлжилнэ гэж тооцоолжээ. Энэ тооцоог энэ оны хоёрдугаар улирилд эдийн засгийн өсөлт 5.3, аж үйлдвэрлэл 38.4, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 45.5 хувийн өсөлтөд тулгуурлан , гаргасан байна. Мөн олон улсын шинжээчид 2014-2015 онд дэлхийн зах зээлд голлох түүхий эдүүдийн үнэ бага байхаар таамаглаж байгааг ирэх оны төсвийн төсөлд ашиглаж, ирэх онд ДНБ- ий өсөлт 7.1, 2016 онд 9.1, 2017 онд 10.8 хувь байна гэж үзжээ.
 
Эрсдэл дагуулсан зэс, нүүрс
 
Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үйлдвэрлэл, үнийн хөдөлгөөн төсвийн орлогод хамгийн том эрсдлийг дагуулдаг. Тиймээс ирэх оны төсвийн эрдсэлд дэлхийн зах зээлийн зэс, нүүрсний хэрэглээ, үнийн хандлагыг тусгайлан авч үзжээ. Олон улсын судалгааны байгууллагуудаас гаргасан таамаглалаар ирэх онд зэсийн, үйлдвэрлэл хэрэглээнээс илүү гарах төлөвтэй байгаа аж. Мөн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 0.9 пунктээр буурч 6.8 хувьд хүрнэ гэж Олон улсын валютын сангаас таамаглаж байгаа нь ирэх онд зэсийн эрэлт тийм ч хангалттай биш. Үүнийг дагаад үнэ нь буурах төлөвтэй байгаа нь төсвийн нэг эрсдэл болж байгаа аж.
 
Оюутолгойг ирэх онд 819.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төсөвт төлөвлөжээ. Харин нүүрс экспортлогч томоохон улс орнууд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн, эрэлт буурснаар олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ буурч 120 ам.долларт хүрээд байгаа. Мөн манай улсын нүүрсний гол хэрэглэгч Хятад улс нүүрсний хэрэглээгээ  хумиж байгаа нь төсөвт тусгасан нүүрсний орлогыг бууруулж болзошгүйг Засгийн газар онцоллоо. Тиймээс нэг үе төсөвт гол байр суурь эзэлж байсан зэс, нүүрсэнд найдлага тавих хэрэггүй болсныг ирэх оны төсөвт тусгажээ.
Зууны мэдээ
Э.Солонго
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Угжны оюунгэрэл гэгч доровгор амт тосов  2014-10-22 02:11:12
    Нээрээ гайхалтай шуу тогтмол ханшаар валютыг нь нефть импортлогчдод огч ханшын зоруунээс алдагдал хулээж улсын тосовоос олгох чолоот унэ тогтоохгуй хучээр унэ барих нь буруу хагас зах зээлийн хагас товлорсон удирдлагатай торийн зохицуулалттай эдийн засаг бий болгож байгаа нь засаг барьж байга ан бодлого гэхэд харамсалтай хаа байна либерал зах зээлийн зохицуулалт тосвийн монго саасан луйварчдаа
    103.229.122.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюунгэрэл 2014-10-22 01:37:32
    Алтанхуягийн ЗГ бензиний үнийг үнэхээр гайхалтай барьж чадаж байгааг үнэлэхээс аргагүй урьд нь МАН-ы үед доллар 50-100 төгрөгөөр өсөхөд дагаад л шатахууны үнэ өсөж улмаар барааны талийдаг байв
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах