
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/08/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1040 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгдлээ. Нийт нас баралт 1997 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 697 нь Улаанбаатарт, 298 нь орон нутагт, 45 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Өнөөдрийн байдлаар 3547 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 21 хүн байна. Гэрийн хяналтад 8111 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 266 911 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 166 126 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.7 хувь буюу 934 120 хүн хамрагджээ.
