IV тунгийн дархлаажуулалт эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, IV тунгийн дархлаажуулалт эхэллээ.

Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбарын тархалт гарсан. АНУ-д өдөрт 1 сая хүртэл халдвар бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байгаа нь бусад улсуудын жишээгээр батлагдаж байна.

Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах дархлаа өндөр байна.

Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр. Олон улсын судалгаагаар вакцинтай хүмүүс 5,5 өдөр өвдөж байгаа бол вакцингүй хүмүүсийн халдвартай байх хугацаа 7,5 өдөр байна.

Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол Омикрон хувилбар хүндрэл нас баралт бага тул шинж тэмдгийн эмчилгээг олон улсад хийж байна.

Судалгаагаар IV тунгийн дараах эсрэг биетийн хэмжээ 5 дахин нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Иймд судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнөөдрөөс дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалт эхэлж байна.
 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан: Эрдэмтдийн зөвлөл ХӨСҮТ хамтран судалгаа хийсээр байна. Вакцины дархлаа тогтцын судалгаа гарсан.

2 тун Астразенека хийлгэсэн хүмүүст 4-5 сарын дараа эсрэг биеийн титр 30 болж буурсан байсан бол Файзераар бүүстер тун хийхэд 570 болж нэмэгдсэн. Бүүстер тунгаас 4 сарын дараа 70 гаруй болж буурсан байна.

2 тун Вероцелл хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн титр 5 сарын дараа 30 болж буурсан бол Файзераар бүүстер тун хийхэд 340 болж нэмэгдсэн. Харин бүүстер тунгаас хойш 4-5 сарын дараа 110 болж буурсан байна. Энэ нь вакцин тодорхой хугацааны дараа үйлчлэл буурч байгааг харуулж байгаа тул бид олон улсын жишгээр Омикроныг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж байна.


Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.