
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг.
Өнөөдрөөс дээрх хяналтыг эрчимжүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхлэлээ. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан хаагч зургаан дүүргийн 99 хороонд ажиллах юм.
Оллоо.мн