''Хятадын санаачлага'' гэдгээр халхавчилсан дээрэм
“Чингэлэг тээвэр”-ийн тухай амтай болгон ярьж, бас бухимдаж байна. Бухимдахаас ч аргагүй юм. Уг нь “Чингэлэг тээвэр”-ийг монголчууд сэдсэн ч “Хятадын  талын тавьсан санал гэж жүжиглэсээр үндэсэндээ “Чингэлэг тээвэр”-ийн ажиллагаа эхлэхэд бэлэн болж, хилийн цаана 1000 орчим контейнер болзоот өдрөө хүлээж байна.
 
Хэрэв Хятадын талаас тавьсан  санал юм бол Монгол Улс тэр тусмаа ГХЯ, ЗТХЯ энэ асуудалд анхаарч, дорвитойхон ажиллаж яагаад болоогүй юм бол гэх асуулт ургах нь тодорхой.
 
Тэгвэл хатуухан хэлэхэд яам, тамгын газарт тухалчихаад нэг гараараа төрийн ажил хийсэн дүр  эсгэж, нөгөө гараараа хувийнхаа ажлыг амжуулдаг нууц ноёдын хийж буй ажил. Тэд “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагааг эхлүүлж, хянаж, нэгтгэж, тээвэрлэлтийн үнийг буулгаж буй мэт хар ПИАР цацаж байгаа. Гэхдээ нидэр дээрээ бол 1 чингэлгээс 200 орчим мянган төгрөг халааслахын тулд чичрэн чичрэн хийж буй БУСАРМАГ ҮЙЛДЭЛ нь.
 
Товчхондоо бол төр засгийн төлөөллүүд нь ингэж даварч байх зуурт өмнөд хөршийнхөн 1 метр куб ачааны хураамж 800 юань байсныг 2500-3000 болгочихсон. Нөгөөтэйгүүр “Чингэлэг тээвэр”-т зориулж 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн ч үнэндээ бол ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг этгээдүүдтэй үгсэж тохиролцсоноо нууж олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлж буй тааруухан заль.
 
Бүр лавшруулбал “Тээвэрчдийнхээ ажлыг булаах сонирхол байна” гэдгийг бас нэгэн үйлдлээрээ ТӨР ЗАСАГ харуулчихлаа. Энэ бол дундын бүст ажиллах 50 ахлагч жолооч. Тэд дундын бүст ажиллах учраас тусгаарлагдаад гарсан байна.
 
Тэгвэл Замын-Үүд суманд хэд хэдэн ТББ-ууд нэгдээд Хятадын улсын өмчит “Синотранс” байгууллагатай гэрээ хийсний дунд ачаа барааг одоогийн үнээс 50-75 хувиар хямд оруулж ирэхээр болсон байна. Энэ нь “Хятадуудын тавьсан санал, санаачлага биш” гэдгийн нотолгоо юм.
 
Цар тахал энэ жил битгий хэл ирэх жилд ч арилахгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан. Тэгэхээр бид хүссэн ч эс хүссэн ч цар тахалтай, ядруухан эдийн засагтайгаар нэг хэсэгтээ амьдарна. Иймд боломж хаана байгааг бүхий л талаар судалж, ард түмний тусын тулд Төр засаг нь ч, төр төлөөлж байга байгууллага, дарга нар ч ажиллах учиртай.
 
Өнгөц харахад “Чингэлэг тээвэр” нэрийн дор зөвхөн ТЭЭВЭРЧДИЙНХЭЭ ажлыг булааж байгаа юм шиг боловч нидэр дээрээ тэдний ар гэр нийт 14 мянган хүний идэх хоол, өмсөх хувцсыг булааж буй үйлдэл. Гэхдээ “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэгчлэн ийм олон мянган хүн үр хүүхдийнхээ идэх хоол өмсөх хувцсыг булаалгаад зүгээр хараад суухгүй нь тодорхой гэдгийг  төрийн нэр барьсан дээрэчмид ч гадарлаж буй биз ээ.
 
Эх сурвалж: ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвөө 2022-01-07 23:09:26
    7000 жолооч үгсэн хуйвалдаад тээврийн үнээ хэд дахин нэмэгдүүлчихсэн гэж ойлгогдоод байгаа. Юм зарж байгаа хүмүүсийг хар даа. Хамаг бараагаа 50 зарим 100 хувь н...
  • Ахх 2022-01-07 07:16:12
    Төр л энэ үйлчилгээг хийх гээд бгаа буруу юмаа Казакстан болов?
  • иргэн 2022-01-07 05:45:13
    Ер нь чингэлэгээр барааг зөөх нь зөв өө, алийн болгон задгай ачиж тээвэрлэдэг байх вэ, чингэлэгээр зөөхөд тээврийн өртөг өснө, гэхдээ дэлхий нийтийн жишиг юм аа...