Нийт 773 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/07/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 773 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг нас баралт бүртгэгдлээ. Нийт нас баралт 1995 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 597 нь Улаанбаатарт, 143 нь орон нутагт, 33 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 3207 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 25 хүн байна. Гэрийн хяналтад 6737 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 266 748 хүн, 2-р тунд 66.6 хувь буюу 2 165 862 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.6 хувь буюу 929 705 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus