Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/07/ хүргэж байна.
Зөвлөх О.Батбаяр: Япон руу явуулсан сорьцийг судалгаа шинжилгээний хамтын ажиллагааны гэрээний хүрээнд явуулсан. Японы хариуг хүлээх шаардлагагүй дотооддоо лаборатори ашиглалтад оруулсан байгаа учраас омикроны хувилбар зөөвөрлөгдөн орж ирсэнийг баталгаажуулсан. Генийн дарааллын шинжилгээгээр баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлдэг. Омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Оны өмнө арванхоёрдугаар сарын 30-нд нэг сорьцноос S генийн алдагдал илэрсэн. Он гараад нэгдүгээр сарын 3-наас эхлэн өдөр болгон тандалтын шинжилгээнүүд хийгдэж байгаа. S генийн алдагдал ПГУ шинжилгээгээр илэрсэн сорьцууд байгаа эдгээрийг баталаажуулах дараагийн /НЖС/ шинжилгээнүүд хийгдээд явж байна. Нийт 12 сорьцод омикрон хувилбар батлагдсан ба энхийг сахиулагч 10, Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг тохиолдол, Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн нэг тохиолдол байна. Эмнэлзүйн шинжээр батлагдсан 10-н энхийг сахиулагчийн 96 хувь нь хөнгөн 4 хувь нь хүндэвтэр байна. Япон руу явуулсан 100 сорьцын хариу ирээгүй байна.

Оллоо.мн