Ц.Оюунгэрэлийн мэдээллийн мөрөөр АТГ шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн үү

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл" /ИОН/ нам байгуулснаа бүртгүүлэхээр өнгөрсөн онд Дээд шүүхэд хандсан.

Дээд шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд   "...ИОН намын дүрэм нь хуульд харшилсан" гэж үзээд бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэсэн юм.

Харин энэ шийдвэрийн дараа ИОНН-ыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл нийгмийн сүлжээгээр Дээд шүүх, түүний шүүгчдийн талаар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр  "...Дээд шүүх гэмт хэргийн бирж болсон байна", "...Дээд шүүх улс төрийн акц хийж байна", "...Дээд шүүх үйл ажиллагаагаа нууцалж, хаалттай байлгаж байгаад наймаа хийдэг газар болсон уу", "...Дээд шүүхийн 23 шүүгчийн хөрөнгө дунджаар 500 сая төгрөг байна", "Дээд шүүхийн 15 шүүгч гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан", "...Дээд шүүхийн шүүгчид аж ахуйн нэгж компаниуд, тэр байтугай ББСБ эзэмшдэг" гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.Оюунгэрэл "...Дээд шүүх өөрсдөө дэгээ тогтоодог, парламентлаг олонхын саналаар хэлэлцдэг болжээ. Шүүн таслахаас бусад үйл ажиллагаа, шүүгч ямар асуудал хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэлийг мэдэх эрх яагаад байхгүй гэдэг асуудал гарна. Тиймээс шүүхийн шийдвэрүүдээс түүж энэ байгууллагад ажилладаг 23 шүүгчийн мэдээллийг анх удаа ил болгосон. Харин тэдний 15 нь онц ноцтой хэрэгт холбогдсон. Олон нийтийн мэдээллээс судлаад үзэхэд 15 шүүгч онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байжээ.

Үүнээс долоон шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн бол найман шүүгч нь мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон байна. Үүнээс гадна захиалгаар хэрэг шүүсэн, ЖДҮ-ийн хэрэгт оролцсон, газрын наймаанд холбогдсон хүмүүс ч байсан.

Гэсэн ч том хэрэгт орооцолдсон хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Иймээс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй бол шүүгч байж болно гэдэг хуулийн шаардлагад нийцээд байдаг. Гэтэл иргэдийн итгэл хүлээх байгууллагын маань шүүгчдийн 62.5 хувь нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Харин яагаад энэ хүмүүсийг томилоод ажиллуулаад байна вэ" гэж ярьсан юм.

Тэгвэл Ц.Оюунгэрэлийн энэ мэдээллийн дагуу АТГ-аас шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 100жил 2022-01-09 08:41:49
    Монголд ардчилал, хүний ёсны эрүүл амьдрах нийгэм 100 жилдээ ч бүрдэхгүй. Авилгал,төрлийн төрөө халж чадахгүй бол хараад дарлуулж суухаас яахав
  • Америк тагнуул 2022-01-09 02:27:11
    Лебрал ертөнцийн бууны нохой.монгол ахуйг голсон бузар эм
  • Зочин 2022-01-08 08:35:24
    Эдээгээр шүүгчдийн орлого зарлагын эх үүсвэрийг АТГ шалгаж үнэн зөвийг тогтоож мэдээл
  • Очир 2022-01-07 22:56:06
    Маш олноороо дэмжих хэрэгтэй. Ингэж бат нот тоо баримт судалгаа гаргаж ирээд түмэнд түгээх хүн ховор. Амиа бодоод айгаад л яваад байвал нэг өдөр боол болно.
  • ZOCHIN  2022-01-07 14:35:03
    OYUNGERELIIN ZUV. DEMJIJ BNA. MONGOL ULS HEZEE ERUULJIH VE GEVEL...ELBEG MI.ENHBOLD SHIG AVILGACHID HUULICH SHUUGCHDIIG AVILGALD TATAN ORUULJ .....
  • Зочин 2022-01-07 11:38:08
    Даравгараасаа болж уналаа даа энэ авгай одоо бно шуу дээ
  • зочин 2022-01-07 08:31:19
    хэрэв худал бол эрүүгийн хэрэг үүсгэ өөрийн хүслээр биш болохоор эрхэлсэнулс төрч авггайчууд муур шиг маяглахгүй шүү
  • Иргэн  2022-01-07 08:29:24
    Шүүх бүх шатандаа зохион байгуулалттай хээль хахууль, авилгын сүлжээ болсон нь аль эртнээс ард түмний нүдэнд ил болсон. Шүүхэд доривтой шинэлэх хэрэгтэй.
  • Зочин 2022-01-07 06:28:04
    Бузаруудыг бүр мөсөн цэвэрлэх хэрэгтэй...
  • ШҮҮХийнхэн АВЛИГААС хөндий юү?  2022-01-07 05:57:15
    МАНАЙ шүүгч нар АВЛИГАД холбогддог. ТЭР бүү хэл гавъяат шүүгч нь бусад шүүгчээ тойруулж байгаад АВЛИГА хувааж байсан. ДЭЭД шүүхийг цэвэрлэх цаг болсон. АН ын ...
  • Irgen 2022-01-07 05:23:09
    Oyungerel uuriinhuu asuudlaas anhaarliig uur tiish handuulj, shuuhiin shiidvert nuluuluh uildel hiij bna, nam baiguulah uil yavts ni huuliin daguu bish bsang ni...
  • ард түмэн 2022-01-07 03:24:11
    УИХ -ын гишүүн асан Ц.Оюунгэрэл харицлагатай мэдээлэл хийсэн . МЭДЭЭЖ АТГ ШАЛГАХ НЬ ЗӨВ.
  • ХУУЛЬЧ  2022-01-07 02:55:07
    ШҮҮХЧ НАР ХҮН ХОЙНО СУБЬКТИВ БАЙДАЛТАЙ Л ДАА ,,ХАРИН ТЭР НЬ УЛС ТӨРЖСӨН ,УДИРДЛАГЫН ХАЙР, ДАРАМТАД ОРСОН ,ШҮҮГЧ ӨӨРИЙН ААШ АВИРАА ХИР ИЛЭРХИЙЛСЭНД БАЙДАГ ЮМ...
  •  2022-01-07 01:44:38
    шүүгчидийн булай дуусашгүй л дээ. харин шүүгчдээ цэвэрлэж чадах уу гэдэг гол асуудал