Казахстан улс  энхийн сахиулагчдыг байршуулна

Казакстанд гарсан бослого үймээнийг  нь үндэстний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев үзэж байна. Нөхцөл байдлыг намжаахаар тус улсад энхийг сахиулах хүчнийг тодорхой хугацаагаар байршуулах Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас  нь шийдвэрлэсэн хэмээн дэлхийн хэвлэлийн порталууд мэдээлжээ. Тэдгээрийн доорх сэтгэгдэлд “Одоо Казахстан улс ОХУ-аас тусламж хүсэх үү, хаашаа хандах бол. ШХАБ /шанхайн хамтын ажиллагааны байгууллага/  ямар нөлөө үзүүлэх вэ”  гэсэн асуултууд тавигджээ.

ШХАБ ямар  үүрэгтэй вэ гэвэл  Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага хэмээн зорилгоо тодорхойлсон байдаг. ШХАБ-ыг  байгуулснаа БНХАУ, Казакстан, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекстан улсын удирдагчид 2001 оны зургаугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан. Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны 4 дүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казакстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс зургадугаар сарын 9-ны өдөр бүрэн эрхт гишүүнээр элссэн. 

. 2001 онд бүлгэмийн уулзалт Шанхай хотод дахин зохион байгуулагдах үеэр дээрх таван орон “Шанхайн тав” гэх механизмаа Узбекистан улсаар тэлж, “Шанхайн зургаа” болсон. 2005 оны долдугаар сард Казакстаны Астана хотод болсон уулзалтад БНЭУ, Иран, Монгол, Пакистан Улсын төлөөлөгчид анх удаа хүрэлцэн ирсэн. 2015 оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон уулзалтынхаа үеэр ШХАБ БНЭУ, Пакистан Улсыг бүрэн эрхт гишүүнээр авахаар шийдвэрлэсэн. БНЭУ, Пакистан Улс 2016 оны 6 дугаар сард Узбекистаны Ташкент хотод болсон уулзалтын үеэр Хүлээх үүргийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүлжээ. 2017 оны зургадугаар сарын 9-нд Астанад болсон уулзалтын үеэр хоёр улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. 

ШХАБ нь 2004 онд НҮБ-тай харилцаа тогтоосон бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн үүрэгтэй оролцдог. ШХАБ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй 2005 онд, Зүүн Өмнөд Азийн холбоо буюу АСЕАН-тай 2005 онд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай 2007 онд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай 2007 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай 2011 онд, Ази дахь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралтай 2014 онд, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой 2015 онд тус тус харилцаа тогтоосон байна. ШХАБ-ын  бүрэн эрхт найман  гишүүн орон дэлхийн хүн амын тал, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг, Евразийн хуурай газар нутгийн 80 хувийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: https://mn.wikipedia
Ч.Зотол


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.