Монгол Улсад томуугийн А хүрээний H3N2 вирус бүртгэгдсэн бөгөөд томуу төст өвчлөл нэмэгдэж байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв -өөс  цаг үеийн мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан "Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн 47 хувийг томуу, томуу төст өвчин, амьсгалын замын хүнд халдварын шалтгаант өвчин эзэлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 58 хувьд амьсгалын замын халдварын шалтгаант өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна. Эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчдийн 61 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Сүүлийн хоёр жилийг бодвол томуу, томуу төст өвчний 4-5 вирус манайд орж ирсэн. Үүнтэй холбоотой өвчлөл нэмэгдэх, дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэлийг үүсгээд байгаа юм. Ерөнхийдөө коронавирусийн цар тахалтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байна” гэлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.