Нийт 795 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/06/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 570 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгдлээ. Нийт нас баралт 1994 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 339 нь Улаанбаатарт, 212 нь орон нутагт, 19 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 2843 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 25 хүн байна. Гэрийн хяналтад 5352 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 266 446 хүн, 2-р тунд 66.5 хувь буюу 2 164 820 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.5 хувь буюу 926 184 хүн хамрагджээ. 



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus