Казахстанд байгаа монгол иргэдийг жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөлөө

Казахстан улсад шатдаг хийн үнэ өссөнийг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан хийж цагдаатай мөргөлдөн, засаг захиргааны болон цэргийн байгууламж руу халдан, нисэх онгоцны буудлыг эзлэн авч, гадаадын зорчигч болон ачааны онгоцыг саатуулсан юм.

2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар улс орон даяар онц байдал тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд суугаа иргэддээ хандан зөвлөмж гаргалаа.

Тус зөвлөмжид "Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна" гэжээ.

May be an image of 1 person, standing, fire and outdoors

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.