Хууль бус томилгооны эзэд нь хэн бэ
Чамгүй сайн хуульч, эрх зүйч гэгддэг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон өдгөө “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Гэвч мань хүн хуулийг гууль болгоход хувь нэмрээ оруулж байгаа бололтой.
 
Учир нь тэр 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Баянмөнхийг томилсон байна.
 
Гэтэл өнөөх Ж.Баянмөнх нь ажлаа хүлээж авмагцаа байгууллагынхаа бүтцийн асуудлыг “ухаж” цөөнгүй ажилтнаа халах тухай мэдэгджээ. Зарим ажилтан нь шинэ он гарахаас өмнө ажлаас гар гэдэг мэдэгдэл сонссон учраас баярын уур амьсгал байтугай сэтгэл санаагаар унаад хэмээн ярьж байхыг ч сонслоо.
 
Ингээд ч зогсохгүй 2022 оны ажлын анхны өдөр байгууллагтаа байхгүй албан тушаал бий болгож, томилгоо хийсэн байна. Тодруулбал, Ч.Мягмардулам гэгчийг Хүний нөөцийн ахлах, дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалд томилох тушаал гаргажээ.
 
Уг нь Ж.Баянмөнх нь өөрөө үүрэг гүйцэтгэгч. Тийм байтлаа бүтэцдээ байхгүй албан тушаал бий болгож байгаа нь энэ байгууллагад хууль үйлчилдэггүй гэдгийг харуулж байх шигээ.
 
Бид энэ талаар тодруулахаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв байранд очсон боловч Ж.Баянмөнх дарга хариулт өгөх нь байтугай өрөөгөө түгжин, бүгж суусаар гарч одсон. Харин ажилтнууд нь мэдээлэл задарсан хэмээн бие биесээ хардаж, хэрүүл хийн нэгнийгээ чичилсээр үлдсэн.
 
“Гашуун сухайт авто зам” ХХК бол хувийн хэвшлийн  бус төрийн өмчийнх. Гэтэл тэнд хууль хэрэгжих байтугай хувийн эзэмшлийнх мэт харилцаа, хандлага тогтсон байгаа нь бидний тухайн байранд байхад илэрхий мэдэгдэж, анзаарагдсан.
 
Дээрх асуудлын талаар “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Цолмонтой холбогдоход “Он дуусах  гэж байсан учраас Ж.Баянмөнх даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Харин он гарснаар ажлын эхний 2 өдөр түүнтэй уулзаагүй байгаа учраас ямар тушаал гаргаж, томилгоо хийснийг нь мэдээгүй байна. Уг нь Ж.Баянмөнх дарга өмнө нь компанидаа дэд захирлаар ажиллаж байсан хүн. Улаанбаатар хотын төв байранд 7-8 хүн ажилладаг.  Тэндээс тэгэж олон хүн халах тухай яригдмааргүй юмаа” хэмээн гайхаж байна билээ.
 
Юутай ч төрийн өмчийн компанид хууль үйлчлэхгүй байгаагийн гол зангилаа нь дарга нар нь өөрсдөө хуулиа хэрэгжүүлэхгүй, давж гишгэдгээс эхэлдэг гэдгийг энэ удаа “Гшуун сухайт авто зам” ХХК-д үүссэн нөхцөл байдал харуулж байна. Гэхдээ ТУЗ-ийн дарга Ц.Цолмонгийн хэлснээр Ж.Баянмөнх даргатайгаа уулзаад тус компани хэдэн ажилтнаа халж, солих нь уу хуулийн дагуу томилгоо хийх нь үү гэдгийг харж л байя даа.
 
 Эх сурвалж: ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.