
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага /2022/01/06/ өглөө 05:06 цагт НОБГ-т ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна.
Галын улмаас хүний амь нас эрсэдсэн, эрүүл мэндээрээ хохирсон тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна гэлээ.
С.Тэлмэн
Оллоо.мн