Тендер шалгаруулалтыг нээлттэй, шуурхай болгоно

Шинэ сэргэлтийн бодлого батлагдснаар холбогдох хуулиудад өөрчлөлт орж эхлэх гэж байна. Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу тендер шалгаруулалтыг хүний оролцоо багатай, ил тод шуурхай болгох чиглэлийг тусгаж хуулийн төсөл боловсруулжээ.

Засгийн газар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

-Нэг тендерийг шалгаруулахад зарцуулдаг хугацааг 20 хоногоор хэмнэнэ

-Тендерийн худалдан авах ажиллагаанд дотоодын бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэхгүй

- Худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлж хууль зөрчсөн бол ажлаас халах шийтгэл оногдуулна

- Гэрээгээ биелүүлээгүй аж ахуй нэгжийг хар жагсаалтад бүртгэх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.

С.Тэлмэн
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.