С.Энхболд: Омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг Япон руу явуулсан
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дэлхийн эрүүл мэндийн байгууллага омикрон хувилбарыг бүртгээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Сар  гаруйн хугацаанд дэлхийн 138 улсад тус хувилбарын тохиолдол бүртгэгдээд байна. Зарим улсад өдөрт гарч байгаа халдварын тоо 200-400 мянгаар бүртгэгдэж байна. Уг хувилбараар нас барсан 104 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэхүү халдварын тархалттай холбоотойгоор эмнэл зүйн судалгааг хийж байгаа. Илрэх шинж тэмдгийн хувьд томуу томуу төст өвчинтэй ижил байгаа юм. Монгол Улсад хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо энэ оны эхээр нэмэгдэж эхэлсэн.  Өдөрт гарах тохиолдол 200-250 байсан бол өчигдрөөс эхлээд 500 гаруй гарч эхэлсэн. Халдвар нэмэгдэх шалтгаан нь шинэ жилийн баяртай холбоотой.
 
Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш 100 гаруй нислэгээр 10544 зорчигч ирж, 411 тохиолдол зөөвөрлөгдөж батлагдсан. Энхийг сахиулсан 244 алба хаагч байгаагаас 231 тохиолдол батлагдсан. Тэдгээр хүмүүсийг 10-14 хоног тусгаарласан. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 96 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Харин дөрвөн хувь нь хүндэвтэр байна.
 
Геномын дараалал тогтоох аппаратыг арванхоёрдугаар сард суурилуулж эхэлсэн. Тус төхөөрөмжөөр сэжигтэй тохиолдлуудыг шинжилж байгаа. Эхний сорьцын эцсийн хариу гараагүй байгаа учир Монголд омикрон хувилбар бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь альфа болон дельта хувилбарыг илрүүлэхэд Япон руу сорьц явуулж шинжлүүлж байсан. Энэ удаад ч мөн омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг Япон руу явуулсан.  Хилийн боомтууд дээр тандалт шинжилгээний ажлыг эрчимжүүлсэн байгаа.

Вакцины 3 дахь тунд зорилтот бүлгийн 48.2 хувь нь хамрагдаад байна. Гурав дахь тунг хийлгэсний дараах судалгааны урьдчилсан дүнгээр 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа үзүүлэлт гарсан. Хоёр тун Астразеника, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараар буурсаар 50 дээр очсон. Тиймээс дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна" гэлээ.

С.Тэлмэн
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • магадлал  2022-01-05 08:58:49
    миний шинж тэмдэг лав л омикрон нь мөн л гараад байна....
  • Зочин 2022-01-05 07:57:16
    Манай тор засаг шинжилгээ ч хийж чадахгуй юм бна даа омиркон ороод ирсэн магадлал бараг болоод бгаа юм бна даа засгийн газар шийдвэртэй ажиллах хэрэгтэй бна
  • Дууяа 2022-01-05 07:55:44
    Монголд шинжилдэг боллоо гэсэн яасан бэ?