Өнөөдөр 585 шинэ тохиолдол нэмэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/05/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 585 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван нас баралт бүртгэгдлээ. Нийт нас баралт 1992 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 385 нь Улаанбаатарт, 196 нь орон нутагт, 4 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 2474 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 22 хүн байна. Гэрийн хяналтад 4046 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 266 323 хүн, 2-р тунд 66.5 хувь буюу 2 164 579 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.2 хувь буюу 922 681 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus