Их наран улсын эрдэмтдэд талархъя
Коронавирусын эсрэг эм бэлдмэл, вакцин гаргаж авсан улс орнуудын тоо ямх ямхаар нэмэгдсээр л байгаа. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм ТОП мэдээлэл сонсогдсон нь юу л бол.   
 
Тэгвэл энэхүү ТОП мэдээний эзэд нь Их наран улс. Тэдний “Коронавирусын халдвараас хүний бие организмыг насан туршид нь хамгаалах вакцин” бүтээж буй тухай мэдээлэл ертөнцийн чихийг дэлдийлгэв.
 
Уг мэдээллийн гол баатар нь Токиогийн Анагаахын их сургуулийн эрдэмтэд. Энэ тухай тус улсын “The Japan Times” сонинд ч мэдээлсэн байв.
 
Тэрхүү гайхамшигтай вакцины эмнэлзүйн туршилт оройтлоо гэхэд 2023 онд эхэлнэ гэж байгаа. Тус улсын Анагаах ухааны их сургуулийн профессор Кохара Мичинори тэргүүтэй судлаачид тэртээ XVIII зуунд бүтээсэн салхин цэцэг өвчний эсрэг вакцин дээр суурилан ковидын халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусын генийг хослуулсан вирус гаргаж авахаар шамдаж байгаа гэнэ. Энэхүү гаргаж авсан вакциныг “коронавирусын эсрэг насан туршийн дархлаа бий болгоно” гэж үзэж байгаа юм байна. Харин тэрхүү салхин цэцэг өвчний вакциныг Эдвард Женнер гэх Их Британийн эмч гаргаж авч байсныг энд өгүүлэхгүйгээр орхиж ү болно.
 
Вакциныхаа 1, 2 дугаар туршилтыг 2023 оны эхний 6 сард явуулах бөгөөд туршилтад 150-200 хүнийг хамруулах юм байна. Гэхдээ тэдгээр хүмүүс нь ковидоор өвчилсөн, бас вакцин хийлгэсэн хүмүүс байх ёстой гэнэ. Мөн үр дүнг нь үзсэний дараа санхүүгийн асуудлаа шийдэж, улмаар 2024 оноос зах зээлд гаргана гэсэн нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Ёстой л нарийн төлөвлөгөө, бас БАРДАМ бас ТОП гэхээс өөр юу гэх билээ.
 
Хэдийгээр хүлээж буй хүмүүст цаг хугацааны хувьд хол сонсогдож байгаа ч дэлхийг сөхрүүлэх хэмжээнд хүрсэн энэ цар тахлыг оюун ухаант хүмүүн бид ялан дийлнэ гэдгийг ийнхүү Япончууд харуулах нь. Тиймээс Их наран улсын эрдэмтдэд талархаад хүлээж байя.
 
Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.