ЭЦА: Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум орчим төгрөгөөс 840 сая төгрөгийг хураан авсан

Гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаар  цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо “2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр 13:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.  Цагдаагийн байгууллага дээрх гэмт хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдүүдийг тогтоох чиглэлээр шуурхай ажиллаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг тогтоон саатуулан шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум орчим төгрөгнөөс 840 сая төгрөг болон нэг ширхэг гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэдэд сэрэмжлүүлэхэд, бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явахгүй байх, хараа хяналтгүй газар их хэмжээний бэлэн мөнгө хадгалахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.


С.Тэлмэн
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-01-04 06:57:42
    Юу ч гэхэв, ганц өдрийн төлөө 10 жил шоронд сууна гэхэд ёстой хэлэх үг алга. Дэглэмтэй газар цоожтой хаалганы цаана хоригдох дуртай хүмүүс гэж ойлгохоос