Мал нь өссөн ч малчид нь ядуурсан Монгол
2021 оны жилийн эцсийн тооллогоор манай улс 67.8 сая мал тоолсон гэж байгаа. Ер нь сүүлийн 3 жилд 70 саяд дөхсөн толгой мал тоолоод байгаа л даа. Гэтэл малын тоо  ингэж өссөн ч малчид нь ядуурсан гэх мэдээлэл ёстой мэл гайхаж цэл хөхрөхөд хүргээд байгаа юм.
 
Уг малчид энэ нигмийн 40 орчим хувийг бүрдүүлдэг гэх статистик бий. Гэтэл малчдын  31 хувь нь ядуу гэсэн байх юм.
 
Манай улс 1918 онд анх удаа малаа тоолохдоо 9 сая 600 мянган мал тоолсон байдаг.  Тэгвэл 100 гаруй жилийн дараа 60, 70 саяар тоологдох малтай хэрнээ хөдөө хөхөрч гадаа гандаж, жилийн дөрвөн улиралд хүнд хөдөлмөр эрхэлж буй малчид ядуу амьдарч байгааг юу гэж ойлгох вэ. Үүнд хариулт хэлэх ухаантан ч юм уу улс төрч ч юм уу ер нь хэн ч алга.
 
Эндээс юу харагдаж байна гэхээр малчдын малыг эдий засгийн эргэлтэд оруулахад анхаарах ёстой. Үүнтэй хүн бүр санал нийлэх ч биз. Нөгөөтэйгүүр мянгат малчид “Туслах малчин” авч ажиллуулдаг. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг, шударга нэг нь тэдний НДШ-ийг төлж хөөрхөн хэмжээний цалин пүнлүү өгдөг бол хударгагүй, хаяа муутай нь уут гурил, атга будуу өгч ажлаа хийлгэх нь ч бий.
 
Мянгат малчид ядуу ах дүү хамаатан саднаа ажиллуулж тэднийгээ өөд нь татах, улмаар малжуулахыг чухалчлах бодлого барьсаар байгаа.  Тэгвэл энд төрийн оролцоо ч хэрэгтэй байгаа бөгөөд мянган малтай ч бай 100 малтай ч бай тэдэнд эрх тэгш үйлчилж, малыг нь эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах хэрэгтэй.  Эс бөгөөс ма нь өссөн ч малчид нь ядуурсаар л байх болно.
 
Уг нь хар ухаанаар бодоод үзсэн ч мал нь өснө гэдэг ашиг орлого нь нэмэгдэж малчинд өгөөжөө өгөх нь тодорхой.
 
Тэртээ 1950-1960 оны үед буюу “Нэгдэлжих хөдөлгөөн”-ий үед бүтэн сар хонь хариулахад нэг хонийг 30 мөнгөөр бодож хариулдаг үед ч малчдын амьдрал ядуу, муу байгаагүй. Ингээд бодохоор малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа жигд эрх тэгш байдлаар хандаж байж ядуу малчид ядуурлаас гарна гэдгийг хөдөөнийхөн, тэр тусмаа малчид олон жил ярьж байна.

Эх сурвалж: ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хоршоолол чухал  2022-01-05 10:07:31
    Хоршоолол байгуулахгүй бол малынхаа боол нь болоод амьдрал чинь дуусах б.о
  • zayaa 2022-01-04 08:59:55
    mahnii une nemegdehgyi busad n hed dahin nemlee tehleer oilgomjtoi chu dee
  • Бат 2022-01-04 03:29:16
    Хэдэн малаа маллаад хүн шиг амьдарна уу ядуу зүдүү байх уу ёстой нөгөө ардчилалаар олсон эрх нь л энэ байх яалтай билээ