Нийт 488 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/04/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 488 тохиолдол шинээр нэмэгдэж, хоёр нас баралт бүртгэгдсэн. Нийт нас баралт 1989 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 360 нь Улаанбаатарт, 100 нь орон нутагт, 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 2179 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 26 хүн байна. Гэрийн хяналтад 3457 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.7 хувь буюу 2 266 225 хүн, 2-р тунд 66.5 хувь буюу 2 164 363 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 28.2 хувь буюу 919 478 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus