ДЭМБ: Вакцины тэгш бус хуваарилалтыг зогсоож чадвал цар тахал 2022 онд дуусна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вакцины тэгш бус хуваарилалт, шударга бус байдлыг зогсоож чадвал 2022 он коронавирусний цар тахлын сүүлчийн жил байх боломжтой гэжээ.

Гебрейесус шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Зарим улс орнууд хэт үндсэрхэг үзэл гаргаж, вакциныг ихээр нөөцөлсний улмаас омикрон хувилбар бий болох хамгийн таатай нөхцөлийг бүрдүүллээ"гэв. Иргэддээ гурав дахь тун вакцин хийлгэхийг санал болгож байгаа дэлхийн чинээлэг улс орнуудыг ДЭМБ удаа дараа шүүмжилсэн. Учир нь олон бүс нутагт хүн амын нэлээд хэсэг нь вакцины эхний тунг ч хийлгэж чадаагүй байгаа юм.

“Шударга бус байдал үргэлжилсээр байвал энэ вирус цаашид хувирч өөрчлөгдсөөр байна. Тэр чинээгээрээ өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, бид урьдчилан сэргийлэх боломжгүй болно" гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.