Зөөвөрлөгдсөн тохиолдол 11 нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/01/01/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 289 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна. Нийт нас баралт 1986 байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 203 нь Улаанбаатарт, 75 нь орон нутагт, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 1886 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 26 хүн байна. Гэрийн хяналтад 3197 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 266 150 хүн, 2-р тунд 66.5 хувь буюу 2 164 097 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 916 096 хүн хамрагджээ. 

May be an image of map and text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus