“ТОСА” худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Баянгол дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс дүүргийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн II дугаар хэлтэстэй хамтран I дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг САС интернейшнл ХХК-ний “ТОСА” худалдааны төвд энэ сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Хамтарсан шалгалтаар тарваганы мах нэг ширхэг, тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, 12 сав буюу 960 литр нэрмэл архийг илрүүлэн хурааж авчээ. Хураагдсан тарваганы мах болон дотор эрхтнийг лаборторийн шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн бөгөөд худалдааны төвийн 9 м2 талбайд ариутгал хийсэн байна.

Мөн тус худалдааны төвийн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, үйлчилгээний ажилчид ажлын байрны хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэлгүй зэрэг зөрчлийг илрүүлэн зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан 7 иргэнийг түр саатуулжээ.Дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс “ТОСА” худалдааны төвд хэд хэдэн удаа хяналт шалгалт хийж, ажлын байрны нөхцлөө сайжруулах үүргийг удаа дараа өгдөг ч зөрчил дутагдлаа арилгахгүй өдийг хүрсэн байна.

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүнийг хадгалан борлуулж байсан тус төвд 10 дугаар сарын 16-ны өдөр Мэргэжлийн хяналтын хэлтсээс албан мэдэгдэл хүргүүлж, 2014 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.