Зөөвөрлөгдсөн тохиолдол 8 нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/31/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 272 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1986 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 209 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт, 8 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 1824 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 27 хүн байна. Гэрийн хяналтад 3123 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 265 984 хүн, 2-р тунд 66.5 хувь буюу 2 163 572 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 90 738 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus