Эмэгтэйчүүдийн 50 хувь нь оргилуун дарс задлахаас айдаг
Америкийн Ковентри их сургуульд дарсны талаар лекц уншдаг доктор Стив Смит оргилуун дарсны бөглөөг буудуулахгvйгээр нэг ч дуслыг асгахгvйгээр онгойлгодог техникийн vзvvлэлтvvдийг бодож гаргажээ. “Смитийн хууль” хэмээх нэрийг аль хэдий авсан энэ томъёог Р=Т/4.5+1 гэж илэрхийлж болно. Энд Р-даралт, Т-температур юм. Тасалгааны температурт байгаа ердийн шампанскны шилэн доторхи даралт Английн хоёр давхар алдарт улаан автобусны дугуйн доторхи даралттай тэнцvv гэсэн томъёолол дээр энэ томъёог vндэслэсэн аж.

Шампанскны бөглөөг аюул багатай онгойлгохын тулд доторхи дарс нь 5-7 хэмийн температуртай байх ёстой бөгөөд ийм тохиолдолд даралт нь тасалгааны температурт байснаасаа гуравны нэгээр багасдаг байна.

Доктор Смит “Хэрэв температур зөв байх юм бол даралт ч бас зөв байна. Тэгж байж л та оргилуун дарсны жинхэнэ амтыг мэдрэх болно. Шампанскийг зөв задлах гурван шалтгаан бий. Бага температуртай vед бага даралттай, онгойлгоход аюулгvй. Хоёрдугаарт, бага зэрэг хєргєсєн шампанск илvv сайхан амттай байдаг. Гуравдугаарт, шампанск хvйтэн байх тусмаа хөөсрөх нь бага тул амтыг нь сайн мэдэрч болно” гэж ярилаа.

Хамгийн сонирхолтой нь, Marks and Spenсer дэлгvvрийн сvлжээний хийсэн судалгаагаар эмэгтэйчvvдийн 50 хувь нь оргилуун дарс задлахаас, бөглөө нь нvvр лvv юм уу элдэв vнэт зvйлийг нь онох вий гэж ихэд айдаг аж. Тиймээс доктор Смитэд томъёогоо илvv боловсруулах vvргийг өгсөн байна.

Marks and Spenсer дэлгvvрийн шампанск хариуцсан мэргэжилтэн Крис Мерфи “Смитийн хуулиар оргилуун дарсыг задалснаар хvvхнvvд айх аюулгvй болно” гэж сэтгэл хангалуун мэдэгджээ. Шампанскийг задлахын өмнө гурван цаг хөргөх ёстой байдаг. Шилийг 45 градус өнцөг vvсгэн барьж, бөглөөг аажмаар суллаж, болгоомжтой онгойлгох нь хамгийн зөв арга гэнэ.

Хоёр он солигдох мөчид дэлхий даяар, тэр дундаа Монголд ч хамгийн олон оргилуун дарс задлах нь мэдээж. Хэрэв та оргилуун дарсаа 10 метр өндөрт буудуулж, хөөс болгон хувиргах гээгvй л бол Смитийн хуулийг туршаад vзээрэй.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.