Нийт тохиолдлын 73 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/30/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 116 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1985 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 73 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт, 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 1799 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 25 хүн байна. Гэрийн хяналтад 1985 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 265 984 хүн, 2-р тунд 66.5 хувь буюу 2 163 572 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 90 738 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus