
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Энэ жил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиох юм.
Энэ өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллана.
2021 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр:
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
- Төр, засгийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
- УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болно.