Сайн сөнч ба НҮГЭЛ
“Есөн халуун амь осгож нас барсан байна” гэх мэдээллийг сонсоод өөрийн эрхгүй өр зурав. Оюун ухаант хүмүүн бид яагаад ийм байдалд хүрэв... Эргэцүүлж бодлоо. Ус далай шиг их архинаас болж... Үгүй ээ бас үгүй юм. Яг үнэндээ бол хувь хүнтэй өөртэй нь холбоотой юм байна. Ямар ам руу нь архи цутгачихсан биш. Өөрөө л ам руугаа хийсэн биз дээ...Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ бид чинь хамт оон найз нөхдөөрөө уузаж учрахаараа заавал архи амсдаг уламжлалтай болчхож. Уг нь архи муу ч идээний дээж гэдэг. Гэхдээ тэрхүү идээний дээжээ агшин бүрт хэрэглээд байхаар утгаа алдаж, үнэ цэн нь буурч зөвхөн зугаа цэнгэл найр наадмын үед хэрэглэдэг “Өдөөгч” маягийн зүйл болчхож гэдгийг бодож үзээгүй нь харамсалтай.
 
Хамт олон найз нөхөд нэгнийгээ архиар шахахдаа “За ганц уучих”, “Битгий маяглаад бай”, “Уухгүй бол гомдлоо шүү”, “Уухгүй юм бол яах гэж ирсэн юм” гэх зэргээр элдэвлэж, аргагүй байдалд оруулдаг учраас нэг л мэдэхэд ХӨНТӨРДӨГ болчихсон баримт цөөнгүй бий. Ингэж нэгнийгээ хар усанд живүүлсэн гашуун сургамж олон байдаг ч найз нөхдөө, дотны хүмүүсээ ийм байдал руу түлхэж байна гэдгээ ухамсарладаггүй нь ЭМГЭНЭЛ.
 
Нөгөөтэйгүүр эх адаггүй цутгаж байдаг гол мөрөн шиг их АРХИЙГ МОНГОЛ УЛС ҮЙЛДВЭРЛЭСЭЭР БАЙНА...
 
Улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өссөн гэх мэдээлэл юу өгүүлнэ вэ. Өнгөрөгч сарын байдлаар улсын хэмжээнд 61 мянган хүн эрүүлжүүлэгдсэний 47 мянга буюу 78.2 хувь нь зөвхөн нийслэлд гэж байгаа. Эндээс юу харагдаж байна гэхээр хөдөөнөөс Улаанбаатарыг зорин ирэх нүүдлийн цуваа үргэлжилсээр ажилгүйдэл ихэсч, архидалт гаарч байгаа нь харагдаж буй юм.
 
Статистик мэдээллээр сүүлийн гурван жилийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрглэсний улмаас 106 хүн осгож нас барсан бол 2021 оны зөвхөн 12 дугаар сард согтууруулах ундаа хэрэглсэн 9 хүн осгож нас барсан байна. Мөн архины гүн хордлогын улмаас өнгөрсөн жил 149 хон хорвоог орхиосн бол энэ оны эхний 11 сарын байдлаар 128 хүн амь насаа алдаж.

Бидний цөөхөн Монголчууд энэ мэтээр, цаг бусаар хорвоог орхисоор байгаа нь эмгэнэл юм.
 
Эцэст нь өгүүлэхэд рахиар шахах нь 10 хар нүглийн нэгд тооцогддог гэдэг. Тэгвэл сөн түшиж буй эрхэм та өнөөдөр “Сайн сөнч” гэгдэж буй ч ямар их нүгэл үйлдэж буйгаа бодоод нэг үзээрэй. Сөн түших архиар шахах хоёр ялгаатай. Өнөөдөр та “Сайн сөнч”-ийн үүргээ гүйцэтгэж сархдаар шахсан нэгэн чинь маргааш үгүй болсон байх вий...

Эх сурвалж: ErenNews.mn
С.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин Бүү андуур ! 2021-12-30 03:24:29
    Сөн түшигч хүн бол архи шахдаг, хүн хорлодог хүн биш ээ! Тэр харин зочдыг зохион байгуулж, Хөгжөөж, баясуулж, Хөөргөж жаргаах учиртай Уран цэцэн үгтэй нэгэн !