Дундын бүст ганцхан КРАН л үлджээ
Өчигдөр дундын бүст 110 гаруй машин бөөгнөрсөн байв. Үүний 44 нь дундын бүст байсан бол 77-г нэмж дундын бүс рүү оруулжээ. Эдгээр машинуудыг хилээр гаргаж дууссаны дараа чингэлэг тээврийн ажиллагааг эхлүүлэх гэнэ.
 
Тодруулбал маргаашнаас  буюу 12 дугаар сарын 28-наас “ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР”-ийг эхлүүлэх юм байна.
 
Гэхдээ заасан хугацаанд “Чингэлэг тээвэр”-ийг эхлүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Учир нь Хятадын талаас дундын бүсэд оруулсан тээврийн хэрэгслийг 1 хонуулсны дараа татан авах шаардлагага тавьсан байдаг.
 
Харин Боомтын зөвлөл “Жолооч нарыг дундын бүс рүү гаргаж хилээр импортын бараа бүхий тээврийн хэрэгслийг нэвтрүүлье” гэх санал тавьжээ. Олон сараар зогссон автомашинуудад эвдрэл гэмтэл гарах гэх мэтчилэн асуудал үүсэж байгаа учраас ийм санал тавьсан байна.
 
Бидэнд ирсэн мэдээллээр 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө бүх машинуудыг Монгол Улсын хил рүү гаргасан байх бөгөөд 1 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 28-наас “Чингэлэг тээвэр”-ийг эхлүүлэх тухай мэдээлж байв. Гэхдээ олон хоногоор зогсон машинуудыг 1 шөнийн дотор татан авч чадах нь юу л бол гэж хаа хаанаа шаналж байсан ч 12 дугаар сарын 27-ны 04:00 цаг хүртэл ажиллаж дундын бүст байсн машинуудыг татан авсан ч ганцхан КРАН үлдсэн аж. Монголчууд аяж ч ноцолдоод хөлдчихсөн краныг асааж чадаагүй байна.
 
Дундын бүст оруулсан машиныг заавал 1 хонуулж байж гаргана гэсэн шаардлага тавьж байгаа учраас ийм асуудалд хүргэж байгаад  ард иргэд бухимдалтай байна. Уг нь дундын бүст хонуулалгүйгээр нааш нь гаргавал адаглаад ард иргэдийн ачаа бараа, автомашин нь бүрэн бүтэн, хөлдөхгүй, эвдрэхгүй шүү дээ.
 
Дундын бүст нь ганцхан кран үлдсэн тул нөгөөх хэл ам дагуулсан “Чингэлэг тээвэр” ч бас тодорхой хугацаагаар хойшилж мэдэх бололтой.Өчигдөр дундын бүст 110 гаруй машин бөөгнөрсөн байв. Үүний 44 нь дундын бүст байсан бол 77-г нэмж дундын бүс рүү оруулжээ. Эдгээр машинуудыг хилээр гаргаж дууссаны дараа чингэлэг тээврийн ажиллагааг эхлүүлэх гэнэ.
 
Тодруулбал маргаашнаас  буюу 12 дугаар сарын 28-наас “ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР”-ийг эхлүүлэх юм байна.
 
Гэхдээ заасан хугацаанд “Чингэлэг тээвэр”-ийг эхлүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Учир нь Хятадын талаас дундын бүсэд оруулсан тээврийн хэрэгслийг 1 хонуулсны дараа татан авах шаардлагага тавьсан байдаг.
 
Харин Боомтын зөвлөл “Жолооч нарыг дундын бүс рүү гаргаж хилээр импортын бараа бүхий тээврийн хэрэгслийг нэвтрүүлье” гэх санал тавьжээ. Олон сараар зогссон автомашинуудад эвдрэл гэмтэл гарах гэх мэтчилэн асуудал үүсэж байгаа учраас ийм санал тавьсан байна.
 
Бидэнд ирсэн мэдээллээр 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө бүх машинуудыг Монгол Улсын хил рүү гаргасан байх бөгөөд 1 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 28-наас “Чингэлэг тээвэр”-ийг эхлүүлэх тухай мэдээлж байв. Гэхдээ олон хоногоор зогсон машинуудыг 1 шөнийн дотор татан авч чадах нь юу л бол гэж хаа хаанаа шаналж байсан ч 12 дугаар сарын 27-ны 04:00 цаг хүртэл ажиллаж дундын бүст байсн машинуудыг татан авсан ч ганцхан КРАН үлдсэн аж. Монголчууд аяж ч ноцолдоод хөлдчихсөн краныг асааж чадаагүй байна.
 
Дундын бүст оруулсан машиныг заавал 1 хонуулж байж гаргана гэсэн шаардлага тавьж байгаа учраас ийм асуудалд хүргэж байгаад  ард иргэд бухимдалтай байна. Уг нь дундын бүст хонуулалгүйгээр нааш нь гаргавал адаглаад ард иргэдийн ачаа бараа, автомашин нь бүрэн бүтэн, хөлдөхгүй, эвдрэхгүй шүү дээ.
 
Дундын бүст нь ганцхан кран үлдсэн тул нөгөөх хэл ам дагуулсан “Чингэлэг тээвэр” ч бас тодорхой хугацаагаар хойшилж мэдэх бололтой.

Эх сурвалж: ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2021-12-27 05:17:14
    Одоо бүр нервдэхээ ч больсон шдээ. Цаашдаа ачаагаа ч мартах байхоо.
  • Иргэн 2021-12-27 04:57:06
    Хоёр удаа давтаж уншсан болохоор маш сайн ойлголоо, баяраллаа... бас "Бүст" биш шүү "Бүсэд" гэж бичнэ.