Улаанбаатарт 57, орон нутагт 20, зөөвөрлөгдсөн 6 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/27/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 83 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1982 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 57 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт, 6 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 1941 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 31 хүн байна. Гэрийн хяналтад 3447 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 265 683 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 162 885 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 896 958 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus