
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/25/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 248 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1981 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 167 нь Улаанбаатарт, 74 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Өнөөдрийн байдлаар 2053 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 35 хүн байна. Гэрийн хяналтад 3637 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 265 616 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 162 721 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 893 480 хүн хамрагджээ.
