Хууль бусаар гадаадад гаргасан активийг хураахад тусална
Хууль зөрчөөд гадаад руу зугтсан Хятадын дарга нарыг олоход Австрали улс туслахаа хэлсэн байна. Хятадын засаг захиргаа хууль зөрчин гадаад руу актив гаргаад зугтаасан улсын албан хаагчид, дарга нарыг эх орондоо шилжүүлэн авчирч, хөрөнгийг нь хурааж эхэлжээ.

Бээжин Кан­берратай хамтран ажил­лахаар эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа дарга нарын нэрсийн жагсаалтыг Австралийн талд танилцуулсан аж. Хоёр улсын хууль хя­налтын байгууллага ойрын хугацаанд хамтарсан ажил­лагаагаа эхлэх юм. Австралийн цагдаа нар сэжиглэгдэж буй Хятадын зарим дарга Австралид түр амьдрах зөвшөөрөл авсныг хэлжээ. Тэд санхүүгийн төрөл бүрийн залилан хийс­нээс гадна хөрөнгө оруу­лагчийн дүрээр Хятадаас олон жилийн турш хууль бусаар актив оруулж байсан гэнэ.

Хятадад сүүлийн жилүүдэд олон тооны дарга нар авлигаар авсан мөнгөө гадаад орнуудад хууль бусаар гаргаж буй хэргүүдийг илрүүлж байгаа юм. Дарга нар гадаадад амьдардаг гэр бүлийнхэндээ мөнгө хөрөнгөө илгээсний дараа өөрсдөө Хятадыг орхидог аж.

Тиймээс Хятадын за­саг захиргаа ойр дотны ха­маатан нь гадаадад амь­дардаг улсын албан хаагч­дад хатуу хяналт тавих болжээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tru 2014-10-21 13:06:45
    manaid bas ingej gargadag garuud zunduu bga baih daa jisheen Enhbayr bna solongost hamag yumaa gargasan hvn 2 dvv ni bas heseg zviliin abaad gadaad garaad zugtsan bga shvv dee.
    122.254.119.153
    Мэдэгдсэн Хариулах