Б.Ганболд спортын арбитрын шүүхэд хандахаар бэлдэж байгаа гэнэ
Өнгөрсөн долоо хоногт Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг авилга авч саналаа худалдсан хэргээр дотоодод болон гадаадад хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн ажилд  таван жилийн хугацаатай оролцохгүй байх шийдвэр гаргаснаа дэлхий нийтэд мэдээлсэн.

Энэ асуудалтай холбоотойгоор Монголын хөлбөмбөгчид, дасгалжуулагчид гээд энэ спортод элэгтэй хүмүүс цахим ертөнцөөр санал бодлоо илэрхийлж Б.Ганболдод хариуцлага тооцон энэ холбоонд шинэчлэлийн салхи оруулах ёстой хэмээж байсан юм. Ингээд МХБХ-ны зарим гишүүд Удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх ёстой хэмээж байсан ч тус холбооны удирдлагууд өнөөдрийг хүртэл таг чиг байсан юм.

Тэгвэл өнөөдөр МХБХ-ны удирдлагууд өөрийн байран дээрээ хэвлэлийн бага хурал  зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэрээ  үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг томилсон тухайгаа дуулгалаа.

А.Ганбаатарын хувьд Б.Ганболдын  талын хүн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Түүнийг энэ холбооны дэд ерөнхийлөгчөөр хууль бусаар сонгогдсон хэмээн үздэг юм. Тодруулбал МХБХ-нд дэд ерөнхийлөгчийн орон тоо байдаггүй аж. Уг нь холбооны дүрмийн дагуу аливаа албан ту­шаалтанг Их хурлаас сонгоно гэж заасан байдаг. Хамгийн гол нь, Олон улсын хөлбөмбөгийн холбооны журамд улстөрийн өндөр албан тушаалтан, ажилтанг хөлбөмбөгийн холбооны удирдлага, бүтцэд оруулж бо­лохгүй гэж заасан байдаг юм. Гэтэл Б.Ганболд ерөн­хийлөгч үүнийг илт зөрчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ган­баатарыг  хоёр жилийн өмнө томилжээ. А.Ганбаатар ирэх сард болох МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Харин Б.Ганболдын хувьд ихэд нууцлаг байгаа бөгөөд хөлбөмбөгийн холбооны  удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ  огт уулзаагүй байна. Энэ тухай холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар хэлэхдээ “Б.Ганболд ерөнхийлөгчтэй холбоо барих гээд чадаагүй. Бидэнтэй биеэр уулзсангүй. Сургийг нь сонсоход Спортын арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа юм билээ. Тэгээд үнэн мөнөө тогтоолгох биз ээ” гэсэн юм.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-22 06:29:17
    цаг авсан юм хийгээд хэрэггүй дээ, хурлаа хийгээд шударгаар сонголдоо. Энэ хоёр Г-г биш, тэр Дэрэн талаас сонговол зүгээр бишүү. Эндээс л манай хөл бөмбөгийн ирээдүй шууд хамаарна.
    112.72.13.70
    Мэдэгдсэн Хариулах
  • atg 2014-10-22 02:21:00
    avilagatai temtseh gazar u hiigeed baigaa um bol oo holboonii terguulegchdiig bugdiig shalgah heregtei
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Мэндээ 2014-10-22 02:19:08
    МХБХ-оог татан буулгаж, шинээр зохион байгуулах нь зүйтэй.
    122.254.127.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyamka 2014-10-22 01:22:32
    Энэ морь Ганболд авлига авсан байх магадлал тун өндөр. Уг хүн нь өөрөө тийм болохоор тэгж хардаж байна би. Юуны чинь арбитрын шүүх мүүх вэ! Хүний үгийн сан өөрчлөгдсөн байж магадгүй, харин угийн зан нь бараг л өөрчлөгдөхгүй л дээ!
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах
    • Хариулт 2014-10-22 08:30:30
      Ганболдын авилга авахдаа Бин Ханнам руу ямар захиа бичсэн мөн охиныхоо дансаар авсан бүх баримт ил болж үүнийг Английн The Guardian гэж сонин хэвлэсэн байна лээ. Авсан авилгалын хэмжээ 40,000 доллараас дээш гэсэн байна лээ
      185.22.224.96
      Мэдэгдсэн Хариулах
  • ATG-t hurdan shalgaachee 2014-10-21 12:10:44
    ATG-t hurdan shalgaachee
    70.61.131.146
    Мэдэгдсэн Хариулах
  • 11111 2014-10-21 07:33:35
    mori Ganbold odoo bolih heregtei shd, ichij uhej ene salbaraas uurd zamharch zailasai bilee, mgliin neriig shivshig bolgoson hun
    122.201.20.133
    Мэдэгдсэн Хариулах