Нэг хүн нас барж, зөөвөрлөгдсөн тохолдол 7 нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/23/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 191 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1978 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 97 нь Улаанбаатарт, 87 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.  Өнөөдрийн байдлаар 2076 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 34 хүн байна. Гэрийн хяналтад 3919 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 265 155 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 161 678 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 876 936 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus