Үндэсний бөхийн зодог шуудгийг нэгдсэн стандарттай болгоно

Үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл /малгай, зодог, шуудаг/ үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй МҮБХ-ны удирдлагууд 2021 оны 12 дугаар 20-ны өдөр уулзлаа.

Тус уулзалтад "Монгол зодог" ХХК, "Монгол бөх гутал" ХХК, "Уран мандал" ХХК, "Манлай зодог" ХХК-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.

Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй "Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт" тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулж байна.

Хүрэлцэн ирж нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд "Стандартчлал хэмжил зүйн үндэсний төв"-өөс патент олгохгүй бөгөөд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулах боломжгүй болно.

Жич: Батлагдах стандартад заагаагүй хувцас хэрэглэлтэй бөхчүүд одоо өмсөж буй зодог шуудгаа эрх авсан нэр бүхий үйлдвэрлэгчдээр засуулж нэгдсэн стандартын шаардлагад нийцүүлэн барилдаанд оролцох боломжтой болно.

МҮБХ

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.