С.Эрдэнэбат дарга аа, хөрсөндөө буу
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдоод хэдхэн хонож буй С.Эрдэнэбат ёстой л сэрчихгүй бол сайхан зүүдээ олон нийтэд сэжиг ажиггүй хэлж орхилоо. Тэрбээр “Цалин, хөлсийг 2025 он гэхэд хоёр дахинаас доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилт тавьсан. Цаашлаад 2030-2040 он гэхэд Скандинавын орнуудын хэмжээнд хүргэнэ. Тухайн орнуудын дундаж цалин одоогийн тооцооллоор 10 орчим сая төгрөг байгаа. Үүнд үе шаттай хүргэхэд дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс, түүнтэй адилтгах иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагуудтай нягт хамтарч, шахаж шаардаж ажиллана” гэсэн.
 
Үнэндээ түүний яриаг сонссон олон нийтийн хувьд цалин, хөлсийг нэмэгдүүлэх гэдэг хэсэг нь тун таатай боловч хэмжээ нь хэзээ ч биелэлээ олохгүй мөрөөдөл гэдгийг бататгаж орхив.
 
Энгийн жишээгээр хэлэхэд Монгол Улс тэртээ 1970-аад оноос метротой болох тухай яригдаж эхэлсэн байдаг. Ингээд ардчилал хөгжсөн гэх 2004, 2013, 2016, 2020 гээд хэдэн жил хичнээн байгууллагатай метроны асуудал хөндөж, бүр ТЭЗҮ-ийг нь хийлгэв дээ. Гэвч мөнөөх л авто замын түгжрэлдээ бухимдаж, нийтийн тээвэртээ чихэлдэж, шахалдан, хүйтэнд хөрч, халуунд халсаар л яваа.
 
Яг үүнтэй адил Монголчуудын ажлын цалин хөлс ч өсөлт нь маш удаан байгаа нь нийгэмд ядуурал нэмэгдэж, ажилгүйдлийн тоо нэмэгдэж байгаасаас харж болно.
 
Уг нь МҮЭ-ийн шинэ ерөнхийлөгч хөрсөндөө бууж, ядаж л эхлээд гишүүдийнхээ ажиллах орчин, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд өөрсдийн үүргээ 100 хувь биелүүлэх ёстой баймаар байна.
 
Тэгээд ч МҮЭ гэдэг худал амлаж, ярьж байгаад УИХ-ын гишүүн болох “сууриа цутгадаг газар” гэж ойлгосон бол том эндүүрэл шүү.
 
Эх сурвалж: ErenNews.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хувиараа бизнес эрхлэгч 2021-12-26 13:45:18
    АНУ ын үйлдвэрлэлийг ганц хярамцаг болгож байгаа зүйл бол UNIION шүү. Манайхаар бол МҮЭ. ажилчдыг гошгоруулдаг улс төрийн далд хүчин. Гайнгстэр ууд байгаа юм
  • Зочин 2021-12-24 09:21:50
    Дүү минь чи хөрсөндөө буу амьдрал мэд амьсгаагаа дар,айл хунараар ор
  • зочин 2021-12-23 08:31:48
    Энэ нөхөр яг үнэндээ иргэнээ бодсон юууч байхгүй. Юу ч нэмээр юм ингээд ярьчихвал хүмүүс намайг сүрхий залуу гэж бодно л гэж бодсон хэрэг.
  • Ганбаааа 2021-12-23 07:34:56
    Паа шинэ ерөнхийлөгч ч ёстой нэг яралзуулах нь дээ зайлуул ха хаааа. Шөнө зүүдэлсиймуу?
  • Зочин 2021-12-23 05:05:05
    Цалин нэмэх гэхээсээ илүү юмны үнийг өсгөхгүй байх нь чухал шүү. 10 саяын цалин аваад 100 мянгаар талх авч байвал ямар утга байхав дээ...
  • Иргэн 2021-12-23 03:42:35
    ҮЭ бол ажиллагсдын эрх ашгийг хамгаалдаг ганц байгууллага өндөр шаардлага тавьж эрч хүчтэй ажиллах нь зөв.