Зөөвөрлөгдсөн 125 тохиолдол нэмэгдэж, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/12/22/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 328 тохиолдол шинээр нэмэгдэж, гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1977 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 119 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 2207 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 42 хүн байна. Гэрийн хяналтад 3903 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.6 хувь буюу 2 264 962 хүн, 2-р тунд 66.4 хувь буюу 2 161 328 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 26.1 хувь буюу 870 175 хүн хамрагджээ. 


May be an image of text
Бусдад түгээх
  • gplus