Дуржигнуур Х.Болорчулуун
УИХ дахь бие даагч­дын зөвлөл­­ийн гишүүн Х.Болор­­­чулуун нөгөө хоёрын­­­хоо нөмөрт чимээ­гүйхэн явдагсан. Харин мань эр сүүлийн үед ихээ цовоожин дуу шуу орсон нь ордны сэтгүүлч­­­­дийн бас нэгэн яриа­ны сэдэв болоотохсон. Мань эр голдуу нөгөө хоёрын­­хоо сүүлд ярина. Ярих­­­­­­­даа хүүхдэр­­­­хүү шингэхэн дуу­­­гаар дуржиг­­нуулаад хаячихна.

Зарим үг нь сайн ялгагдахгүй. Харин зүүн тийшээ чиглэсэн төмөр зам, засмал зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор энэ тэрийн тухайд бол нүдээ гялтгануулж, толгойгоо өргөж ирээд дуржиг­­нуулж өгнө.

Дээх нь нэг мэдээлэл хийхдээ “Зүүн тийш чиглэсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил уг нь эхэлсэн л юм. Даанч одоо далан нэртэй баахан овоолсон шороо л үлдсэн байна лээ” гэхдээ дуу нь гэнэтхэн суларч, толгой нь бөхөлзөөд явчихсан. Дуржигнуур Х.Болорчулуун гишүүн нутаг амьтай ийм л хүн.

Ялангуяа түүнтэй зүүн тийш чиглэсэн яриа өр­нүүлбэл нүд нь бүлтэгнэж, яриа нь дуржигнаад эхэлнэ. Харин дургүй сэдвээ хэрхэн ярьдаг нь одоо ч нууц хэвээрээ л байгаа юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.